Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-063
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, мөн зүйлийн 9.9 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалт, мөн зүйлийн 32.5, 32.7 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.2, 36.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийн Хурлын Тэргүүлэгчид гэснийг Хурал гэж, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсгийн нийслэл, сум, дүүрэг, баг, гэснийг сум, баг, нийслэл, дүүрэг, гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн Тэргүүлэгчдийн гэснийг хассугай.