Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Номын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Номын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Номын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-072

1 дугаар зүйл.

Номын сангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.4.

Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 24.4.1.номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, сэргээн засварлах, хамгаалах, номын сангийн үйлчилгээ хүргэх төлөвлөгөө, хөтөлбөрийн төсөл боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулан хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх; 24.4.2.зөөврийн номын сангийн үйлчилгээг малчид, тариаланчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх арга хэмжээг зохион байгуулах; 24.4.3.уншлагыг дэмжих олон талт арга хэмжээ, үйлчилгээг зохион байгуулахад төсөв, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх; 24.4.4.номын сангийн үйлчилгээний стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих; 24.4.5.номын сангийн сан хөмрөгийг хадгалах, хамгаалах, цахим үйлчилгээ нэвтрүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, холбогдох зардлыг төсөвт тусгах.