Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Ойн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-073

1 дугаар зүйл.

Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх заалт, 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн дүүрэг, баг, гэснийг баг, дүүрэг, гэж тус тус өөрчилсүгэй.