Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Усны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Усны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Усны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-103

1 дугаар зүйл.

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.35 дахь заалт нэмсүгэй:

3.1.35.

“уст цэг” гэж энэ хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.12, 3.1.13, 3.1.14, 3.1.15 дахь заалтад заасан объектыг.

2 дугаар зүйл.

Усны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 11.1 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын тогтоох; гэснийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих; гэж тус тус өөрчилсүгэй.