Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хот, Суурины Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-113
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.2 дахь хэсэг нэмсүгэй:
¶8.2. Сумын Засаг дарга нь тухайн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын баримт бичигтэй уялдуулан ус хангамж, ариутгах татуурга, инженерийн дэд бүтцийн шугам сүлжээг бүрдүүлж, ашиглалт, үйлчилгээг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 8.1 дэх хэсгийн нийслэлийн гэсний өмнө сум, гэж тус тус нэмсүгэй.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4 дэх хэсгийн нийслэл, сум, гэснийг сум, нийслэл, гэж тус тус өөрчилсүгэй.