Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Хүнсний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Хүнсний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-122
Хүнсний тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.3, 5.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶5.3. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 5.1-д заасны дагуу баталсан зохистой хэмжээг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хүн амын хүнсний хангамжийг тодорхойлно.
¶5.4. Энэ хуулийн 5.2, 5.3-т заасны дагуу тодорхойлсон хүнсний хангамжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүрэгт аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагын нэгж, сум, тосгонд хүнсний асуудал хариуцсан албан хаагч хэрэгжүүлнэ.