Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-04-22, Улаанбаатар22-ne-138
Зөрчлийн тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶11.4 дүгээр зүйл.Эрдэнэсийн сангийн тухай хууль зөрчих ¶1. Эрдэнэсийн сангийн эрдэнэст хувийн хэрэг хөтлөөгүй, бүртгэл, мэдээллийн санд бүртгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶2. Эрдэнэсийн сангийн тээвэрлэлт, харуул хамгаалалтын журмыг зөрчсөн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
¶3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад байдлаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.