Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Албаны Нууцын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-04-22, Улаанбаатар22-ne-140

1 дугаар зүйл.

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2.б дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

13.1.2.

б.мөнгөн тэмдэгтийн нөөц, нөөцийн сангийн байршил, хамгаалалтын тухай мэдээлэл;

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эрдэнэсийн сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.