Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Эд Хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Эд Хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Эд Хөрөнгийн Эрхийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-170

1 дугаар зүйл.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.6 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын, 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалтын өөрийн нэр, регистрийн гэснийг өөрийн нэр, иргэний бүртгэлийн гэж, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтын өмчлөгчийн регистрийн гэснийг өмчлөгчийн иргэний бүртгэлийн гэж, мөн зүйлийн 13.3 дахь хэсгийн регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.