Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-03, Улаанбаатар22-ne-183

1 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.4, 20.6 дахь хэсгийн, мөн зүйлийн 20.9.3 дахь заалтын, 20.13 дахь хэсгийн, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн, 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсгийн регистрийн гэснийг иргэний бүртгэлийн гэж, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсгийн иргэн гэснийг иргэний нэр, иргэний бүртгэлийн дугаар гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.