Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Аудитын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-199

1 дугаар зүйл.

Аудитын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

22.7.4.

хуульд заасан бусад.

2 дугаар зүйл.

Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн, 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн тусгай зөвшөөрлийн гэснийг зөвшөөрлийн гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.