Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Зээлийн Мэдээллийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-211
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶14.2. Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 14.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1, 11.1.2-т зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1-14.1.5-д зааснаас гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гэж тус тус өөрчилсүгэй.
Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.