Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөдөө аж ахуй

Малын Генетик Нөөцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-213

1 дугаар зүйл.

Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.7-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн 12.6, 12.7, 12.8, 12.9-д заасан гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1-11.1.5-д заасан гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т заасан гэж, мөн зүйлийн 9.8, 9.9, 9.10 дахь хэсгийн лиценз гэснийг зөвшөөрөл гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.