Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Мансууруулах Эм, Сэтгэцэд Нөлөөт Бодисын Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Мансууруулах Эм, Сэтгэцэд Нөлөөт Бодисын Эргэлтэд Хяналт Тавих Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-214
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.3-т заасны гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т заасны гэж, мөн зүйлийн 8.6 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.