Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Боловсрол, шинжлэх ухаан

одоогийн эх рүү буцах

Мэргэжлийн Боловсрол, Сургалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-17, Улаанбаатар22-ne-216

1 дугаар зүйл.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2, 5.3 дугаар зүйл, 6.1, 6.2 дугаар зүйл гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.