Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Концессын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2022-06-17, Улаанбаатар22-ne-250
Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын, 21 дүгээр зүйлийн 21.1.8 дахь заалтын шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл гэснийг зөвшөөрөл гэж, 13 дугаар зүйлийн 13.3.3 дахь заалтын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай гэснийг Зөвшөөрлийн тухай гэж тус тус өөрчилсүгэй.
Концессын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3, 13.7.4 дэх заалтын, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгийн “тусгай” гэснийг, мөн зүйлийн 29.2 дахь хэсгийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.