Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Биеийн Тамир, Спортын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-275

1 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын онцлог шинжийг агуулсан гэсний дараа үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Биеийн тамир, спортын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн Допингийн гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол допингийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.