Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-280

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэгчээр энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд тооцох бөгөөд энэ зохицуулалтад 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цэргийн алба хаасны тэтгэвэр болон өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэнд хамаарахгүй.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.