Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Цэргийн Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2022-06-28, Улаанбаатар22-ne-283

1 дугаар зүйл.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын дотоодын цэрэг, гэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн хил хамгаалалтын гэснийг хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.