Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2022 › Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

одоогийн эх рүү буцах

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2022-07-01, Улаанбаатар22-ne-288

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн гарчгийн Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих гэснийг Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчих гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа яллагдагч гэснийг Үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хүн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.