Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-07-01, Улаанбаатар22-ne-289
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 72.1.6 дахь заалт нэмсүгэй:
¶72.1.6. харьяалах нутаг дэвсгэртээ үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулж хамтран ажиллах, хэрэгжилтийг дүгнүүлэх.
Энэ хуулийг Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.