Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2022 ›
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2022-07-05, Улаанбаатар22-ne-311
Чөлөөт бүсийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7.11 дэх заалтын журмын дагуу гэсний дараа экспортлох зорилгоор уламжлалт технологиор үйлдвэрлэх согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг Засгийн газрын баталсан журмын дагуу гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.