Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Байгаль орчин

Байгаль Орчинд Нөлөөлөх Байдлын Үнэлгээний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-010

1 дугаар зүйл.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.9 дэх хэсэг нэмсүгэй:

12.9.

Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн өргөдөлд гэсний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.