Нүүр ›
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль ›
2023 ›
Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Даатгалын Мэргэжлийн Оролцогчийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-06, Улаанбаатар23-ne-025
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн 14 хоногийн гэснийг 10 өдрийн гэж, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн ажлын 14 гэснийг 30 гэж тус тус өөрчилсүгэй.
Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийн өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 45 хоногийн дотор гэснийг хассугай.
Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.