Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-027

1 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.6, 9.7 дахь хэсэг нэмсүгэй:

9.6.

Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

9.7.

Энэ зүйлийн 9.3.2-т заасан зөвшөөрлийг олгоход нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас санал авсан байна.

2 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.3.2.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.11-д заасны дагуу хот, суурин газрын авто замын зурвас газарт худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.