Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-039

1 дугаар зүйл.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.4, 20.5, 20.6 дахь хэсэг нэмсүгэй:

20.4.

Харьяа нутаг дэвсгэрт хамаарах нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай ашиглуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13-т заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга олгоно.

20.5.

Энэ хуулийн 20.4-т заасан зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

20.6.

Энэ хуулийн 20.4-т заасан зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.