Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Тээвэр, зам

Улсын Нисэхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-057

1 дугаар зүйл.

Улсын нисэхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

14.4.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрлийг улсын болон иргэний нисэхийн байгууллагын агаарын хөлөгт олгоно. Зөвшөөрөл хүсэгчийн өргөдлийг үндэслэн ажлын нэг өдрийн дотор олгоно.

14.5.

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал энэ зүйлийн 14.4-т заасан зөвшөөрөл олгосон шийдвэр гарсан даруй иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хуулбарыг хил хамгаалах байгууллагад хүргүүлнэ.

2 дугаар зүйл.

Улсын нисэхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн дугаарыг 14.6 гэж, 14.6 дахь хэсгийн дугаарыг 14.7 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.