Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Гадаад харилцааХөдөө аж ахуй

Ховордсон Амьтан, Ургамал, Тэдгээрийн Гаралтай Эд Зүйлийн Гадаад Худалдааг Зохицуулах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-067

1 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Генетик нөөцийн тухай, гэсний дараа Зөвшөөрлийн тухай хууль, гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “хүлээн авч” гэсний дараа “, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

8.1.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.20-д заасан олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хавсралтад заасан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг экспортлох, реэкспортлох, импортлох зөвшөөрөл болон далай тэнгисээс олборлон оруулах гэрчилгээ авах хүсэлтээ Удирдан зохицуулах зөвлөлд ирүүлнэ.

3 дугаар зүйл.

Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийн Зөвшөөрөл, гэрчилгээ олгох журам болон гэснийг Зөвшөөрлийн баримт бичиг, түүнтэй адилтгах эрхийн бичгийн гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.