Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгө Оруулалтын Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-071

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

45.4.

Хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасан арга хэмжээ авна.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсгийн “хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор” гэснийг, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн хүсэлт хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.