Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөрөнгө Оруулалтын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-072

1 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийн хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэр гаргана гэснийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2, 5.3 дугаар зүйлд заасан хугацаанд шийдвэрлэнэ гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.