Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хувиргасан Амьд Организмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-074

1 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Генетик нөөцийн тухай хууль, гэсний дараа Зөвшөөрлийн тухай хууль, гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Хувиргасан” гэсний өмнө “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.17-д заасан” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Хувиргасан амьд организмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.5.

Энэ хуулийн 6.1-д заасан зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндэсний хорооны дүгнэлтийг үндэслэн 30 хоногийн дотор шийдвэр гаргана.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.