Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хэмжил Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хэмжил Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хэмжил Зүйн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-01-06, Улаанбаатар23-ne-078

1 дугаар зүйл.

Хэмжил зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 11.3 дахь хэсэг нэмсүгэй:

11.3.

Энэ хуулийн 11.2-т заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу батална.

2 дугаар зүйл.
Хэмжил зүйн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:

11.2.

Энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг стандартаар тогтооно.

2/

19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт:

19.2.4.

хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг тогтоох стандартыг батлуулж, мөрдүүлэх;

3 дугаар зүйл.

Хэмжил зүйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.