Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-253

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 8.15 дахь хэсэг нэмсүгэй:

8.15.

Стратегийн орд эзэмшигч төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн дагуу уурхайн үйл ажиллагааны тасралтгүй, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хайгуул-олборлолтын ажлыг хамтад нь гүйцэтгэх этгээдтэй 10 хүртэл жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тендер зарлаж болно.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалтын 7.6 гэсний дараа , 8.15 гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.