Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Кадастрын Зураглал Ба Газрын Кадастрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-256

1 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.2.8, 10.2.9 дэх заалт нэмсүгэй:

10.2.8.

бүх ангиллын кадастрын зураглалын стандарт, технологийн аргачлал, дүрэм, журмыг батлуулан мөрдүүлэх;

10.2.9.

газрын кадастр хийх нутаг дэвсгэрийн ээлж дарааллыг тогтоох, газрын кадастрын судалгааг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд нь хяналт тавих;

2 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.8 дахь заалтын дугаарыг 10.2.10 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.