Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Төр, Хувийн Хэвшлийн Түншлэлийн Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-11-10, Улаанбаатар23-ne-261

1 дугаар зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд доор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй:

81 дүгээр зүйл.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан Түншлэлийн төвийг байгуулах хүртэл уг төвийн чиг үүргийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.