Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
ХүчингүйХүчингүй болсон · хүчинтэй байсан сүүлийн өдөр 2023-03-29.
Татварын Ерөнхий Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-01-20, Улаанбаатар23-ne-099
Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶13.4. Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн зөвхөн нэр, татвар төлөгчийн дугаар, гаргасан зөрчлийн талаар бусад татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор татварын алба Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу татвар төлөгчид мэдэгдсэний үндсэн дээр нийтэд мэдээлж болно.
Энэ хуулийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.