Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хот, Суурин Газрыг Дахин Хөгжүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хот, Суурин Газрыг Дахин Хөгжүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хот, Суурин Газрыг Дахин Хөгжүүлэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-273

1 дугаар зүйл.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.4 дэх хэсэг нэмсүгэй:

3.4.

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.