Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Улсын Тэмдэгтийн Хураамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-282

1 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 29.1.14 дэх заалт нэмсүгэй:

29.1.14.

орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000-10 000 000 төгрөг.

2 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 29.1.12, гэсний дараа 29.1.14, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

29.1.6.

автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 5 000 000-15 000 000 төгрөг;

4 дугаар зүйл.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн 35.2-35.5 гэснийг 35.4, 35.5 гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.