Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Татвар, санхүү

Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-12-07, Улаанбаатар23-ne-284

1 дугаар зүйл.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.2, 6.3 дахь хэсэг нэмсүгэй:

6.2.

Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасан цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоолын шаардлага хангаагүй үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хувь, хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон хувь, хэмжээг 1 хүртэл хувиар нэмэгдүүлэн тогтоож болно.

6.3.

Энэ хуулийн 6.2-т заасныг хэрэгжүүлэх журмыг улсын бүртгэлийн болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.