Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зөрчлийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-05-04, Улаанбаатар23-ne-108

1 дугаар зүйл.

Зөрчлийн тухай хуулийн 10.14 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.14.

Аялал жуулчлалын тухай хууль зөрчих

1.

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага нь үйлчилгээний стандарт, техникийн зохицуулалт, зэрэглэлд тавигдах шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.