Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Захиргаа, төрийн алба

Төрийн Албаны Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-116

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.7 дахь хэсэг нэмсүгэй:

4.7.

Төрийн албан хаагчийн цалин хөлс, албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг энэ хуулийн 9.2-т нийцүүлэн энэ хуульд заасан журмаар тогтооно.

2 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэсний дараа , хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх гэж, 23.2.2 дахь заалтын “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсний дараа “, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 4-өөс доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэж, 23.2.3 дахь заалтын “мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэсний дараа “хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.