Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-119

1 дугаар зүйл.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.5-40.7 дахь хэсэг нэмсүгэй:

40.5.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар Төрийн албаны тухай хуулийн 23.2-т заасан ажилласан жилийн тусгай шаардлагыг хангасан, эсхүл өндөр мэргэшилтэй хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилж болно.

40.6.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргаар энэ хуулийн 40.5-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг томилсон бол байгууллага дэд даргатай байна. Энэ тохиолдолд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 5.1 дэх хэсэг хамаарахгүй.

40.7.

Энэ хуулийн 40.5-д заасны дагуу томилогдсон дарга нь өөрийн хөгжлийн бэрхшээлийн онцлогоос хамааран зарим эрхээ дэд даргад шилжүүлж болно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.