Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Монгол Улсын Шүүхийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-125

1 дугаар зүйл.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт, дэд заалт нэмсүгэй:1/

25 дугаар зүйлийн 25.7.5.г дэд заалт:

25.7.5.

г.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

2/

25 дугаар зүйлийн 25.8.11 дэх заалт:

25.8.11.

давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журмыг хэлэлцэж, батлах.

2 дугаар зүйл.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

25.7.5.

а.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

25.7.5.

б.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;