Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Иргэний эрх зүйШүүх, прокурор

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-128

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 172.2.4 дэх заалт нэмсүгэй:

172.2.4.

эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.

2 дугаар зүйл.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалт:

172.2.1.

шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;

2/

172 дугаар зүйлийн 172.2.3 дахь заалт:

172.2.3.

хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.