Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Зөвлөлдөх Санал Асуулгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Зөвлөлдөх Санал Асуулгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Зөвлөлдөх Санал Асуулгын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-129

1 дугаар зүйл.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн болох бөгөөд түүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан журмын дагуу харьцуулалтын аргаар сонгон шалгаруулна гэснийг болно гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.