Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Банк, зах зээл

Даатгалын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2023-06-16, Улаанбаатар23-ne-140

1 дугаар зүйл.

Даатгалын тухай хуулийн 61 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 61.4 дэх хэсэг нэмсүгэй:

61.4.

Даатгагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гаргах баталгааны үнийн дүн даатгалын нөөц сангийн энэ хуулийн 61.1-д заасан баталгаанд хамаарах эрсдэлийн сангаас хэтэрсэн бол давхар даатгалд хамрагдаж, эрсдэлийн үнэлгээ хийсэн байхыг шаардана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.