Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Нийтийн Мэдээллийн Ил Тод Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-176
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.1 дэх заалтын төсөл гэсний дараа , Төсвийн тухай хуулийн 8.4.3-т заасан төсвийн ерөнхийлөн захирагчийн жилийн төсвийн санал, Төсвийн тухай хуулийн 54.5.4-т заасан мэдээлэл гэж, 8.4.15 дахь заалтын “хөрөнгө оруулалт,” гэсний дараа “хөрөнгө оруулалтын хөтөлбөр, арга хэмжээ бүрийн код,” гэж, мөн зүйлийн 8.7 дахь хэсгийн “Энэ хуулийн” гэсний дараа “8.4.1-д заасан мэдээллийг төсвийн ерөнхийлөн захирагчид,” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.