Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Гаалийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-188
Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6.2 дахь заалтын тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр гэснийг хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр гэж, мөн зүйлийн 282.7 дахь хэсгийн өндөр насны тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож гэснийг нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.