Үндсэн агуулга руу шилжих
MNLex Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, олон улсын гэрээ
Нүүр › Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль › 2023 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.

Шүүх, прокурор

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2023-07-07, Улаанбаатар23-ne-190

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 203 дугаар зүйлийн 203.2.4 дэх заалтын эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисст гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлд гэж, 204 дүгээр зүйлийн 204.1.3 дахь заалтын эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гэснийг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.