Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль
Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрНэмэлт, өөрчлөлт бүртгэгдээгүй.
Эрүүл Мэндийн Даатгалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2023-07-07, Улаанбаатар23-ne-192
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Нийгмийн даатгалын тухай5 гэснийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль5 гэж, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь гэснийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 7.4, 7.5, 7.6 дахь гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн Нийгмийн даатгалын тухай гэснийг Нийгмийн даатгалын ерөнхий гэж, 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсгийн 19.1.1, 19.1.2, гэснийг 6.1.1, 6.1.11-д заасан эрүүл мэндийн даатгалд хамрагдах бүлгийн даатгуулагчийн шимтгэл, гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Нийгмийн даатгалын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.